Travel
- Bolor Gnblg
- Jul 17, 2014
- 1 min read
Гадаа ч дулаахан болсоор...
Арай л дүнхүүрмээр байнаа. Толгой жаахан өвдөөд л. Оройдоо бол харин ёстой сайхан, болзож молзоод явж байвал армаанчик.... Зуны халууныг яажшуухан давна даа л гэж би их бодож байна л даа. Бүгчим, халуун, за тэгээд олон хүн шамбааралдсан газар очих хэрэг их гараад байвал би ч галзуурах байх өө. Өдрийн бараг 3 усанд орох байх өө ер нь.
Нээх сайхан найзуудтайгаа салхинд хэд хоног гараад, тэнэгтэж байгаад ирэх юмсан. .
Их гоё газар байсан. Модон дундуураа өргөн зам гаргачихсан. Хажуугаар нь ус урсаад л, бөөн сандал тавьчихсан, хийдүүд ихтэй, дэлгүүр, хоолны газар, 00 гээд л. Хөгшин хүмүүс их авирна. Харахад 40,50 тай байрын хүмүүс. Гэхдээ ер нь 60 хүрсэн, гарчихсан хүмүүс гэдэгт итгэлтэй байна. Их овор багатай. Насыг нь сонсоод миний нүд орой дээрээ гардаг юм. Хоол, хөдөлгөөн 2тоо их ач холбогдол өгнө. Адилхан хөдлөөд л бараг би түрүүлж ядрах юм байна лээ. Гэхдээ зовлон үзсэн, ажилсаг хөгшчүүд залхуу залуу үеийнхнийхээ дэргэд шал ондоо л доо. Энэ орны ирээдүй надад бас нээх сайхнаар төсөөлөгддөггүй л юм. Хаа нэг тааралддаг айхтар хүмүүс нь л энэ орныг авч явах биз. Заримдаа сайн сайхан зүйлийг хараад Монголд яагаад ийм юм байдаггүй юм бэ? гэж атаархана. Заримдаа Монголын муу муухайг нь хараад дэмий бухимдаж, тэсэхүйеэ хааяа хэцүү болно.
Одоо дахиад шал өөр орны соёлыг мэдэрмээр байна. Магадгүй хөгшин европ ч юм уу. Аялаад л яваад байдаг бол үгүй мөн сайхан аа.
Commentaires