top of page

“Дорд үзэгдэгсэд”/Ф.М.Достоевский/

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Dec 29, 2014
  • 1 min read

Чухам шимтэж, номондоо ороод, шөнийн 3 цаг хүргэж, дуустал нь уншаад, уйлж бариад. Ойрд иймэрхүү сэтгэлийн хөдлөлтэйгээр ном уншаагүйг ч хэлэх үү . Над шиг өөрийн мэдэрдэг, өөрт ойрхон санагддаг дүрслэл, үйл явдлуудыг нь тусгаж авч уншдаг хүмүүст бол зохиол бараг бүхэлдээ, энд тэндгүй нэг тийм хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг эмзэг цэгийг нь тэмтэрсэн зүйлүүд ихтэй талдаа гэмээр ч юм уу. Жишээ нь найз залуудаа дэндүү их хайртай боловч, цаад нөхөр нь угаасаа тогтвортой араншинтай биш, төлөвшөөгүй, цуг байхад сайхан ч ирээдүйгээ хамтдаа эерэг сайхнаар төсөөлөх итгэл яагаад ч төрдөггүй нэг тийм харилцаагаа дуусгасан нэгэнд бол Наташа, Алёша хоёрын хувь заяа, хайр сэтгэл, үйл явдлын өрнөл, салалтыг уншаад, эдгээр хэсгүүдэд тэгээл хайлж урсах байх. Өнчин, тэгээд ядуу доройгоосоо бусдад ад шоо үзэгдэн гадуурхагдсан ч юмуу ямар нэгэн байдлаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутагдсан хүн бол Нелли охины амьдралын хүнд хэцүү үеүүдийг уншаад тэсэхгүй уйлах л байх. Намайг уйлуулсан хэсгүүд нь Наташагийн аав ээж хоёрын охиноо хайрлах тэр их хайрыг дүрсэлсэн хэсгүүд.

Нэрнээс нь болоод ч тэр юм уу гунигтай, өрөвдөлтэй төгсгөлтэй байх гэж төсөөлөгдөөд байсан. Миний хувьд байж болох хамгийн аз жаргалтайгаар төгссөн болохоор ашгүй дээ л гэж бодсон. Гэхдээ бие биенийхээ бодол санааг шууд таагаад л, тэр нь зөв байгаад л, үйл явдалуудаас ихэнх дүрүүд маань, зайлуул хөөрхий Алёшагаас бусад нь урьдчилж бараг шахуу мэдээл байгаа нь үнэмшилгүй, хийсвэр талдаа ч юм шиг. Сэтгэлзүй, ёс суртахуун талаас нь дүрүүдээ их дүрсэлсэн гэмээр юмуу. Миний хувьд нэг иймэрхүү ном байлаа. Аль дээрээс унших юмсан гэж бодогдоод л байсын. #Done


Comentarios


bottom of page