"Жамаараа яваа ертөнц" /Вольтер/
- Номын тэмдэглэл
- Jan 14, 2016
- 1 min read

Бүгд мэдэх биз ээ. Гол унших гээд байсан зохиол маань их жаахан юм гээч. Гэхдээ бас л намайг гайхшруулж татсаар л. Би Вольтерт дурлаж байх шиг байнаа, хэхэ Ерөнхий агуулгын тухайд гэвэл, Итюриел гэгч ертөнцийн эзэнт улсуудыг захирагч сvр хvчит манлайлагчдын нэг өөрийнхөө туслах Бабукийг "Персеполис" гээд хотруу явуулж тэр улсыг сvйтгэж болох эсэхийг нь хар, сонс, ажигла! хэмээн тушаан явуулдаг. Ингээд Бабук Персеполистой танилцахдаа зэрлэг, бvдvvлэг, заваан, замбараагvй, авилгачид, эрх мэдлийн хойноос хөөгчид гэж эхэндээ дvгнэж байсан боловч эцэст нь Персиполисын тэдгээр муу чанарууд дах сайхан чанарыг олж хараад энэ хотыг сvйрvvлж болохгүйг эзэндээ айлтгадаг. Нэг хотод сайхан барилгууд ч байна, муухай барилгууд ч байна.Тэрээр муу чанарууд дах сайхан чанар гэдэг ойлголтыг номондоо " Барагтай гэсэн юманд ч бас нэн сайхан зvйл оршдог байна шvv" гэдгээр дvгнэн гаргадаг. Мөн тэрээр сvйтгvvлэхгvй гэдгээ айлтгахдаа, уран барималчинаар шавар болон vнэт эрдэнэ, алтаар баримал хийлгээд хаандаа хандан " Та энэ гоё баримлыг дан ганц алт, очир алмааз 2р бvтээгvй хэмээн хэмхлэхvv? " гэж асуухад хаан жам ёсоор нь vлдээх болдог.Бас Вольтер Персеполис хотыг Парисаар зvйрлvvлэн тухайнvеийнхээ Парисын амьдралыг дvрслэн vзvvлсэн юм шигээ.Өөрөө Францын зохиолч, философич хүн шүү дээ.
Унших хүсэлтэй нь эндээс татаж авч уншаарай : http://soukovs.review/ebook/8760849.html
Comments