"Үхлийн аялал"/Стивен Кинг/
- Номын тэмдэглэл
- Jan 14, 2016
- 2 min read

Өчигдөр санаандгүй байж байгаад Стивен Кинг-н "Үхлийн аялал" зохиолыг file-р олоод уншчихлаа. Уг нь би аймшгийх байх гэж бодсон юм. Тэгээд л шөнө унтахынхаа өмнө уншья гэж бодсон чинь аймшгийнх биш юм байна лээ. Гэхдээ дажгүй таалагдсан шүү. Ямартай ч уншаад дуусгасан. Шөнө 12-3 хүртэл уншсан.
Ингэж эхлэдэг :
*Дэлхий даяар алдартай “Үхлийн аялал” тэмцээн эхэллээ. 100 залуу гараанаас хөдөлнө. Тэд зогсох амрах эрхгүй, тэгвэл цувааг дагалдан яваа цэргүүд буудаад алчихна. Энэ залуусын зөвхөн ганц нь л ялах ёстой. Үлдсэн 99 нь тэмцээний замд амиа алдана. Хүн амьдрахын тулд зогсохгүй, суухгүй, хэвтэхгүй хэр хол явж чадах вэ? 100 километр үү? 200... 300 юу? Хэн энэ залуусаас ганцаар амьд үлдэх вэ? Үхлийн аялалд үхэхгүйн тулд хөлийн улны яс цухуйж, шөрмөс тасарч, цус асгарч байсан ч тэд явсаар, явж чадахгүй нь мөлхсөөр...*
Манай зохиолын баатарын нэрийг Гаррати гэдэг. Мэдээж тэр зохиолын гол дүр болохоор түрүүлсэн. Хамгийн аймар нь тэдгээр 100 залуус ямар ч зогсолтгүйгээр 5 өдөр 700 гаруй км алхсан. Энэ хугацаанд эхнээсээ ядарч цуцаад амрангуут 3 удаа торгоод л /30сек л амрах эрхтэй/ тэгээд л буудуулна. Бие засах болвол явдал дундаа бие засна, юмаа идэхдээ явдал дундаа иднэ, унтах болвол явдал дундаа унтна, бороо орсон ч цас орсон ч мөндөр орсон ч шуурсан ч , гутал нь урагдсан ч, хөл нь цэврүү үсэрч тэр нь хагарч, цус нөж гоожсон ч хамаагүй тэд 6,5км/ц-с буурахгүйгээр урагшаа л алхаад байна. Зогсолтгүйгээр...Үргэлжлүүлээд л. Эхлээд эрч хүчтэй байж байгаад 12цагын дараагаас л байдал хэцүүдэж эхлэж байгаамдаа. Бие нь сульдаад л тэр үед ч би бас дагаад сульдаж нтр. Alcohol-ны төрлийн юм уучаад манараад эхэлдэг дээ, нэг тиймэрхүү болоод л эхэлж байгаан. Дараа нь бүр хэцүүдэж кадр орж гардаг шиг болоод л. Нэг ухаан ороод л нэг болиод л. Их хэцүү. Ядаж байхад шөнө уншсан болохоор тэр ядарч байгааг нь мэдрээд л байлаа. Харин нэг гоё зүйл нь тэндээс бие биедээ туслах, нөхөрлөл гэдэг зүйл харагдаж байлаа. Найзгүй бол манай баатар аль хэдийн үхэх байсан байх. Найзууд нь түүнийг хэд хэдэн удаа аварсан шүү. Найз нөхөд хэзээд ч хэрэгтэй байх юм даа. Харин төгсгөлд нь ганцаараа үлдэж түүнийг ялсныг хэлэх гэж оролдох тэр мөчид:
*Хэн нэгэн мөрөн дээр нь гараа тавихад Гаррати цочин давхийж, гарыг авч буулгав. Хар дүрс урд нь замаар явж, араасаа дуудаж байна. явах газар яагаа ч үгүй, цаашаа маш их явна шүү дээ!
Гаррати хар дүрсний араас явж байлаа. Тэгээд дахин мөрөн дээр нь хэн нэгэн гараа тавихад Гаррати эцсийн хүчээ шавхан гүйлээ.*
Ийм болтлоо алхжээ.
Comments