top of page

Хүлээлт

  • би гэхдээ юу ч хүлээгээгүй зүгээр бодсым :))
  • Jul 5, 2016
  • 1 min read

..Хүний амьдрал үнэндээ хүлээлтээр дүүрэн л дээ. Бодолдоо сэтгэл дотроо хүн бүр өөр өөрийн гэсэн ямар нэгэн хүлээлтийг тээж амьдардаг. Амьдралын алхам бүрээс урган гарах хүлээлт бүхэн чухамдаа бидний тэвчээрийн хязгаарыг л шалгаж байна уу гэлтэй...Ямар нэг зүйлийг хүлээх нь үнэндээ бидний сэтгэл хөдлөлийн хязгаарыг эвддэг.Тэвчээр алдах тохиолдолд хүн өөрт байгаа зүйлийг л сонгодог. Амьдралд нь тохиолдох хүлээлт бүхэн хүмүүсийг хурцалж байдаг юм шиг санагдана...Балчир хүүгийн ээж аавыгаа санан хүлээх хүлээлт одоо том болж... Бид өмнөхөөсөө олон чухал зүйлийг хүсэж, олон чухал зүйлсийг хүлээх болсон биз.., магадгүй өдөр ирэх тусам хүн жаахан жааханаар ухаан тэлсээр "хүлээлтийг хүн дэмий өнгөрөөж болдоггүй юм" гэдгийг ухаарвал илүү сайн хүлээлт байгаад, хүсэх зүйл байгаа бол хүнд хийх ёстой зүйл байж л таараа тэр хүсэн хүлээгээд байгаа зүйлийнхээ төлөө хүн бүр чадах зүйлээ "хийх" л ёстой. Зүгээр л дэмий хоосон хүлээлт хүнд гуниг гутралыг төрүүлэн, улмаар шаналал бас уур бухимдалыг л авчирна. Эргэн тойрны болон ер нь ихэнх хүмүүс бүгд л хүлээх дургүй гэцгээнэ. Бүр хүлээлтээс болж бухимдаж хүлээж байгаа хүнээ, хүсэж байгаа зүйлээ ч үгүйсгэх тохиолдол ч зөндөө. Миний бодлоор хүлээлт уг нь нэг бодлын гоё ч юм шиг гэхдээ зүгээр энгийн хүлээлт биш л дээ хүн сэтгэл дотроо хүлээж байгаа зүйл нь дандаа сайхан зүйл байж тэр зүйлдээ хүрэхийн төлөө бас ямар нэг чадах зүйлээ хийдэг байх нь л хамгийн чухал юм шиг.. Хүн бүрийн хүсэж мөрөөдөж байгаа хүлээт бүр нь биелэх болтугай... ;)


 
 
 

Comments


bottom of page