top of page

Заримдаа яагаад зоригтой болчихдог вэ?

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Apr 7, 2020
  • 1 min read

Updated: Dec 11, 2020


Санаж л байгаа юм чинь санаж байна гээд хэлэхэд юу нь болохгүй байхав. Таалагдаж байгаа бол таалагдаж байна гээд хэлэх нь бас мэдээжийн хэрэг. Үүнийгээ дотроо нууж чадалгүй хэлчихнэ. Аа, тэгээд дараа нь шаналж өгнө. Зөв байсан, буруу байсан, тэнэг байдалд орсон, ингэж л дуусах нь тодорхой байсан, санаа амарчихлаа, заасссс үхсс яадээээн гэх мэтээр толгой тархины нүх сүв, эд эс бүр элдэв долоон бодлоос салахгүй. Тэр бүртээ л яг ингээд “би яахаараа ийм зоригтой болчихдог байна аа” гэж бодно. Тэгээд толгой руугаа нэг сайхан шаагаад авна даа.

Тэгтэл үүнийг минь байх ёстой зүйл, харин ч багадуулж, бүр их зориг хэрэгтэй гэж үзэх хүн ч үй олон бий. Бас урдаа гараа зөрүүлэн өөдөөс минь бахархан ширтээд “Пөөх, чи ямар зоригтой юм бэ?” гэх нэг нь ч байж л таарна. Бодол санаа минь 2 дахь хүнийг тээх хэрнээ, бие үйлдээрээ эхний хүнийг төлөөлнө. Бүх юм өнгөрсний дараа бөөн хэрүүл зодоон болно. Дахиж ийм асуудал гаргавал би чамд гомдоно шүү гэж 2 дахь маань хошуугаа унжуулан, биеэ тэврээд нэг өдөржин гэрээс гаралгүй урвайж суухад эхний хүн нь өрөөгөөр нэг үсчиж, бүжиглэж “Заа юун сүртэй юм. Сэтгэлээ барьж дийлэхгүй дахиад л чухам зоригтой болчих юм байж” хэмээн шоглож өгнө дөө.



Дахиад жаахан бодоод үзвэл бусдыг хуурах үгүйн тухай ярихаас урьтаад өөрийгөө хуурахгүй байна гэдэг нь миний төрөлх зан байна. Тэгээд би өөрийнхөө төлөө үе, үе дэмий үгүйг нь мэдэхгүй ч зоригтой болчихдог. Эцэст нь юунд хүрч төгсөхийг мэдэхгүй ч, ишшш юун хөөрхөн жижигхээн юм ярьдаг хүүхэд вэ? гэж хэлүүлж магадгүй ч, өөрийгөө баахан шаналгах ч энэ бүхэн өөрийнхөө л төлөө хийж байгаа гэдгийг мэдрэхэд буруутгах юм үгүй санагдлаа.

 
 
 

Comments


bottom of page