16 November
- Bolor Gnblg
- Nov 16, 2021
- 2 min read
Updated: Jul 11, 2023
Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр эрэлт хэрэгцээтэй хүн гэж энэ эгчийг л хэлэх байх. Би чинь гэртээ маш чимээгүй орчинд байдаг ер нь чимээгүй тайван л байдаг болохоор хамгийн том толгойны өвчин болж байлаа. Дасан зохицох чадвараа гэж.. хүний урдаас бас юм хэлж чаддагүй сул талтайгаа л үгээ залгиад л үлдлээ.
Өнөөдрөөс цагийн тариа дууссан ашгүй. Яг унтаж байхад эсвэл унтах гэж байхад хийлгэдэг болохоор бөгс минь надад гомдоод хамаг нойрыг маань аван оддог😏
Өдөр ирэх тусам улам зоригтой болж байгаа, аймар аймар өвддөг юмнууд хийлгээд л анхны өдөр дусал хийлгэх гэж байхад нэг дадлагын охин судас олоогүй
намайг 5 хатгасан. Тэгсэн ч олоогүй. Тэгээд бантсандаа чи жоохон айгаад байгаам шиг байна жаахан тайвширчих гэж авсс хүн тайван л байхад.
Тэгээд намайг энэ хавийн сувилагч нар эмзэг, тарианаас айдаг гээд бодчихсон. Өвддөг тариа нтр хийхээр болвол чи энийг уг нь хийлгэвэл их зүгээр, энэ их сайн гээд л аргадаж найрч хийх гээд л. Манай нэг сувилагч чи тариулахдаа хөлийн хуруун дээрээ анхаарлаа төвлөрүүл, тэгвэл өвддөггүй гээд нэг сонин юм хэлж өгсөн. Би тэгэад яг тариулахдаа юун хөлийн хуруу.
2 ном авчраад 2 хоногт уншаад дуусгачихсан. Өрөөний 2 эгч бас уншсан.
Нэг харсан хуудсыг нь сайхан нугалчихсан уншиж байсан. Сэтгэл зүрх урагдаад ядаж байхад зүрхээр хэвтэж байгааг хэлэх үү. Бүдүүлэг хүмүүс ч хэцүү шүү, манай 2 бол наад захын соёл ч байхгүй :( заза хүн муулах ч яахав
Харьж гүн аниргүйн дунд байх юмсан гэрээ ямар их санаж байна аа. Бас ээжийн гэдсийг, мөөмийг. Юм л бол уйлаад байсан маань гайгүй болоод өрөөний эгч нарыг байгаагаар нь хүлээж аваад гоо сайхны мэс засал, ботокс, цэвэршилт, корона, миний танихгүй хэнтий аймгийн хэдэн хүмүүс, улс эх орны талаар ярилцдаг болсон. Хэд хоноод л салах хүмүүс юм чинь
Comments