top of page

They shut me down bang bang

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Nov 30, 2021
  • 1 min read

Яаах уу



Хорин хэдэн жил хорвоогийн тоосыг хөдөлгөхдөө хүмүүс шиг хэдэн зуун хүн таньж мэддэг болоогүй ч гарын хуруунд багтах хүмүүстэй дотно нөхөрлөж, өөрийн бүхий л нууц, уйтгар гуниг, аз жаргалаа хуваалцаж, тэднийхийг ч гэсэн өөртөө хүлээн авч, хамтдаа мэдэрсээр иржээ. Энэ хугацаанд таарсан, итгэсэн бүх хүн минь гайхалтай сайхан байсан гэвэл худлаа. Достоевскийгийн “Солиот” дээр гардаг шиг “Уулзсан дариудаа хайр хүргэдэг хүнтэй тэр болгон таарахгүй ” шүү дээ. Гэхдээ л би хүмүүст итгэдэг. Хэдий хүний мөн чанар угтаа муу гэдэг ч Гётё ах Фаустаараа ямар ч нүгэлтэй хүн эцсийн мөчид ч өөрчлөгдөж болдгийг баталсан шүү дээ. Хорвоогийн тоосыг хөдөлгөж, аж төрөхөөр хичээн яваа хүн болгон гэмтэй. Бүгд адилхан төгс биш. Гэхдээ бид төгс хүн хайдаг,



Хааяа хааяа ч гэж дандаа ийм олон худлаа хүмүүсийн дунд яаж амьдрахуу гэж боддог. Нээх гоё байж байгаал навс унахымаа энэ одоо тавилан л байхдаа. Би өөрөө ч нээх сайн хүн бас биш л дээ гэхдэээээ лл

“Тэгэх хүн биш дээ”, “Надад яагаад тэгж хандаж байгаан болоо”гэх давтамжтай орж ирдэг буруутгахаас хэтэрдэггүй бодлууд бидний “итгэл”-ээс хороодог ч байж мэдэх юм..

Угаасаа бид нийгмийн харилцаанд орохдоо байнга л баг зүүдэг шүү дээ. Гэхдээ ядаж ганцхан хүний хажууд, зөвхөн тэр нэг инээмсэглэл дулаан тэврэлтийн хажууд бүх багаа тайлаад, нэгнээ бүтнээр нь хайрлаж чадвал ямар сайхан бэ? Сэрүүхэн өдөр даарах үед өөрийгөө дулаалдаг шиг, өөрийнхөө сэтгэлийг ч бас дулаалж байхаа мартуузай. Эс бөгөөд амьдралд тань таарах олон боломж, сайхан учрал хамгийн гол нь эргэж ирдэггүй цаг хугацааг амьдраагүй юм шиг өнгөрөөхвий

gj avss zza yuch bichchiv


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page