Кофе шоп, ном, хөгжим гурав
- Bolor Gnblg
- Apr 4, 2015
- 1 min read

За бичье, өнөөдөр л би бичье. Бичиж байж л би унтна. Хэдэн сар ч бичээгүй юм бэ дээ. Сар хагас юм шиг байна. Уг нь би 7 хоног болгон нэг пост оруулъя гэж бодож байсан ч яагаад ч юм хүмүүс энийг уншна, тийм болохоор гоё бичих ёстой гэж бодоод, гоё бичиж чадахгүй бол яаанаа гээд хаширсаар сар хагас өнгөрчээ. Гэхдээ өнөөдөр зүгээр л санаанд орсноороо өөртөө таалагдах тэр л зүйлээ бичье гэж бодлоо. Доторх зүйлээ хэнээр ч заалгалгүй илэрхийлэх сааайхан шүү тийм ээ ?..
Монгол улсын минь нийслэл Улаанбаатарт маань борооны дараах мөөг шиг олон кофе шопууд нээгдэх болжээ. Магадгүй эрэлт, хэрэгцээ нь байсан байх л даа. Олон кофе шоп дундаас хүн болгон орох дуртай аль нэг кофе шопуудтай болцгоожээ. Зарим нь хичээлээ хийх гэж, зарим coffee lover-ууд маань борголоо шимж кайф авах гэж, өө тэгээд л зарим нь ажил албаны зүйл ярих гэж, зарим нь дэмий гэх мэт олон зүйлийн амьдрал энд буцалж байх юм. Чихэргүй өтгөн американо аваад цонхоор харан ууж суух гоё.
Цонхтой цагаараа Bluemon-ий Tomn Toms орж хажуу ширээний охидын хайрыг татсан 1 давхарт төгөлдөр хуур тоглож буй залууг харж суух бас гоё нтр :)) охидууд дугаарыг нь авахыг нэг биш удаа харж билээ. Тэгэхээр бас л сайхан залуу төсөөлөгдөж байгаа биз. Харахыг хүсвэл Bluemon-д ирээрэй нтр заза сайхан далийгаад явчихлаа ингээд дуусгая даа .#cya
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments