top of page

creative?

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Jun 19, 2014
  • 1 min read

Хааяа хичээл дээр анхаарал буураад, эсвэл сонирхолгүй санагдаад ирэхээр та нар юу хийдэг вэ?

Чихэвчээ чихэндээ хийгээд л, эсвэл утасныхаа бүх юмыг шалгаж оролдоод л, хажуу талынхаа найзыг уруу татаж онгоц буудаад л, юу ч хамаагүй цаасан дээр эрээчиж, зураад л...Юу зурж эрээчдэг бол? Би нээх зурж чаддаг ч юм шиг нүд хөмсөг, цэцэг навч мод зураал сууж байдаг юм.

Хааяа нээх сонирхолтой гоё юм хиймээр санагдах юм. Цаас хайчлаад л наагаад л, юмханаар юм сэтгэж хиймээр ч юм шиг, зурж чаддаг ч юм шиг зураад л, юм оёмоор ч юм шиг, нээх гоё ном сэтгүүл үзмээр ч юм шиг, нээх гоё хүсч хайж байсан дуугаа сонсож, киногоо үзээд л, шинэ юм бодож олчихоод тэрийгээ ургуулж бодоод л, гадуур юу ч хийхгүй хэрнээ алхаад л баймаар ч юм шиг, эсвэл бүүр нэг сахилгагүйтмээр ч юм шиг, хумсаа өнгө өнгөөр будаад л, аяган дээрээ лакаар юм зураад л, уран эсвэл фото зураг, шал өөр төрлийн хөгжим, самурай нинжа, мафи, өөр өөр соёлын тухай сонирхмоор ч юм шиг, баахан интерьерийн зураг үзэж шүлсээ гоожуулаал, хэдэн зурагнуудынхаа өнгөөр нь баахан тоглоод л, тааралдсан хүмүүсийг ажиглаад баймаар ч юм шиг...Нэг л тийм өөр бүтээлч ч юм шиг үгүй ч юм шиг зүйлсийг хүснэ.

Хааяахан нэг тийм өөрийнхөө артистик үзлээ хөгжүүлээд, ашиглачихаж байвал уул нь хэрэгтэй л юм байгаан. Хөгжиж байх ёстой бүтээлч чадвар...Юмыг ургуулж бодоод, төсөөлөөд, туршаад...санаанд оромгүй үр дагавар гарах ч юм билүү хэн мэдлээ. Ньютон шиг болчих ч юм билүү нтр.


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page