Анне франкийн өдрийн тэмдэглэл
- Bolor Gnblg
- Oct 7, 2014
- 2 min read

Би заримдаа бодох юм. Ганцаараа байх ёстой хүн юм уу? эсвэл хамт олон дунд бужигнаж байх ёстой хүн юм уу гэж. Энд ирснээс хойш чин зүрхнээсээ бүхнээ уудлан ярих хэнтэй ч уулзсангүй. Яагаад ч юм худлаа санагдаад.. Хүмүүстэй харилцсаны дараа таатай мэдрэмж бараг л төрөхгүй. Татагдахгүй, сэтгэл догдлохгүй юм... Өчнөөн найзууд байгаад л байдаг... Тэгсэн хэрнээ амьдрал дээр дэргэд минь хэн ч алга. Нөхөрлөл гэгч зовлонтой хэцүү эд юмдаа... эсвэл би өөрөө хэнд ч наалдахгүй, түлхээд байж ч мэдэх л юм.
Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг арай гэж өнөөдөр л уншиж дуусгалаа. Сонин юм, хүний дотоод ертөнц гэдэг тийм төвөгтэй байдаг ч юм уу. Өлсгөлөн тулаан гэдэг том номыг өдөрт нь уншиж дуусгасан хэрнээ, энэ тэмдэглэл дээр бараг арваад хонолоо. Өрөвдмөөр юм даа. Тэр их хүсэл мөрөөдлийн эзэн юу ч биелүүлж амжилгүй хорвоог орхисон байх гэж. Тэр еврэй шиг биш хүн шиг амьдрах цаг хэзээ ирэх юм бол доо гэж хүлээж л байсан шүү дээ уг нь. Сүүл хэсгээр "баригдах юм бол юу болох тухай бодохоос ч айж байна" гэж бичсэн нь санаанаас салж өгөхгүй юм. 8сарын 4нд баригдах үед Анне яг юу бодож байсан бол? Тэр Петерийн тухай бодож ч амжаагүй байх даа. Яагаад ч юм тэр охины хийж амжаагүйгээс би ч бас хийж бүтээх юмсан ч гэж бодох шиг.. Тийм бяцхан охин зохиолч, сэтгүүлч болох гэж багааасаа зорилго тавин, тэмүүлэлтэй амьдарч байсан байхад би одоо юу вэ... Тэр уншиж, судалж байгаа ном, түүх, нэрүүдийг ихэнхийг нь мэдэх ч үгүй юм билээ.... Харин мянга мянган хүүхдүүдийн адилаар түүнд хандаж сэтгэгдлээ хэлэх хэрэгтэй биз.
Анне, дэлхий дахины хүүхдүүд чамаас суралцаж, чамайг үлгэр дуурайллаа болгож байгаа байх. Үнэхээр л хүсч байсан гэдгийг чинь бурхан мэддэг байжээ. Тэгээд л чиний тэмдэглэлийн дэвтэр миний гарт хүртэл ирчихсэн байна... " Чи чадсан шүү " гэж хэлмээр байна даа.
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments