top of page

Би худлаа юм байдаг гэдэгт итгэхийг ч хүсдэггүй.

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • May 21, 2015
  • 1 min read

Г.Аюурзана "Шүгдэн" гэдэг ном надад хэрэгтэй үед хэрэгтэй зүйлийг ойлгуулсан. Магадгүй цаашдаа миний амьдралд ч хэрэгтэй хамгийн чухал зүйлийг надад хэлж өгсөн. Энэ номонд олон зүйлийн талаар үнэхээр сонирхолтойгоор гардаг. Би амьдралдаа зөндөө л олон ном уншиж байсан боловч энэ ном шиг гүн сэтгэгдэл үлдээж хэрэг болсон ном одоо болтол уншиж байгаагүй шүү. За тэгээд юу гардаг талаар яриад байх юм бол номыг бараг бүтнээр нь бичих байх та нөхөд өөрсдөө уншвал илүү сонирхолтой.Наана нь яриад өгчвөл утгагүй байдаг шдээ тэ. Өнөөдрийн миний сэтгэлээ уудлах гэж байгаа сэдэвтэй холбоотой хэсгийг л бичмээр санагдлаа.

Энэ дэлхий дээр байгаа бүх юм хоосон. Бүр бүх юм хоосон. Хүн шалдан ирээд шалдан л буцдаг шүү дээ. Энэ номд бол хүний дараагийн амьдрал, хойд нас гэж байдаг талаар гардаг. Энэ бол хувь хүний итгэл үнэмшил л мэднэ. Байдаг үгүйг нь угаасаа хэн ч мэдэхгүй итгэж байгаа хүнд байдаг, итгэдгүй хүнд байдаггүй ч байж болно. Хов хоосон зүйлүүдийн биелэлээ олж байгаа учир нь шалтгаан юм. Ямар нэг шалтгааны улмаас л аливаа зүйл нүдэнд харагдаж гарт баригдахаар бий болдог. Аа харин шалтгаан нь хүний хүслээс бий болдог. Энэ хэсгийг уншаад л ямар нэгэн хүнийг дэргэдээ байлгах гэсэн нь зүгээр л миний хүсэл. Байхгүй болохоор нь л байлгах гээд байгаа л нэг хүсэл, шунал гэж бодоод л дотроос нээх хүнд юм аваад хаячих шиг болж билээ.

Хүний амьдралын хамгийн гол утга учир нь ердөө л хүн шиг амьдрах. Эд хөрөнгө янз бүрийн зүйлд шуналгүй сэтгэл хангалуун сайхан зөв амьдрах.

Би бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Би худлаа юм байдаг гэдэгт ч итгэхийг хүсдэггүй. Гэхдээ л байдаг л юм байна. За яах вээ бүх юм сайхан болно доо.


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

コメント


bottom of page