top of page

Философи гэж юу вэ?

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Oct 25, 2014
  • 1 min read

Энэ бол одоогийн миний бодол юм шүү. Философи гэдэг үгийг анх нэрийг нь одоо санахгүй байгаа ч нэгэн киноноос сонсож байсан юм.

Тэр кинонд нэгэн аав болон ах дүү гуравын тухай гардаг бөгөөд нилээн хэдэн сарын өмнө аав нь далайд гаран эргэж ирсэнгүйд ах дүү хоёр араас нь явахаар шийднэ. Тэдний аялалын зам далайн шуурга болон хөлөг онгоц нь сүйрэх үед төгсгөл болон салдаг.

Өглөө болоход тэд далайн эрэг дээр сэрнэ. Тэдний очсон газар нь биднийхээс тэс өөр бөгөөд устаж мөхсөн динозаврууд тэнд хүн мэт байр суурийг эзлэх бөгөөд хүний хэлээр ярина.

Энэ ертөнцөд нар гэж байхгүй ба үүнийг орлуулах зүйлийг философийн чулуу гэнэ. Энэ чулуу нь ганц биш , хурц тод гэрлээрээ орчлон ертөнцийг өдөр мэт гийгүүлнэ. Энэ кинонд философийн чулуу ертөнцөд байж болох хамгийн үнэт эрдэнэ үүнтэй дүйцэх зүй​л гэж үгүй амин зүрх нь гэж гардаг.

Философи гэдэг нь гүн ухаан, цэцэн мэргэнд дурлах , бүх юмны эхлэл гэсэн утгатай грек үг юм. Бүхий л зүйлсд өөрийн гэсэн философи байх бөгөөд энэ зүйлийн тухай нухацтай эргэцүүлэн бодсоны үндсэнд гарч ирэх дүгнэлт юм.

Гүн ухаан гэдэг нь алив зүйлсийн учир шалтгаан, уялдаа холбоо, шинж чанар гэх мэтийг ул суйртай авч үздэг шинжлэх ухааны нэг төрөл юм гэж би хувьдаа бодож явдаг юм кк


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page