Шалгалтын Синдром
- Bolor Gnblg
- Oct 28, 2014
- 2 min read

Миний тархинд замбраагүй баахан юм чихэж өгчихөөд одоо болохоор бүрэн төгс цогц болгоод гаргаад ир гээд байх юм . Ингээд л аймар муу сурдаг хүн шиг юм бичээд байхгүй юу . Сайн муудаа гол нь биш хэнд ч шалгалтын өмнөх стресс тохиолддог . Надад ч бас . Гэтэл одоо нэг л өөр . Яагаад ч юм санаа үл зовно . Огт өөр зүйлийн тухай бодож , шал өөр зүйл хийж , маш тайван байх ба харин ч их жаргалтайгаар нойрсоно . Энэ бол муу авахын дохио байгаа юм . Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө . Гэнэт ухаан орж "ЯАНАА" гэдэг бодлуудаар тархи дүүрнэ . Одоо надад хийж чадах нэг л зүйл үлджээ . Үсээ зангидах . Намайг 3 р ангид байхад хажуу ширээний охин зааж өгсөн юм . Тэр үед үнэхээр онц авсан . Мэдээж хэдэн ширхэг үсээ гогцоодуулахаар тархи огцом хурдтай ажиллахгүй л дээ . Тэгэхдээ л итгэл төрөөд байдаг юм . Дараачаар унд болон ахлах сургуульдаа ногоон дарь эхийн тарни уншдаг боллоо . Сайн нөлөөлсөн шүү . Бас л их итгэл төрсөн .Ганц удаа бэлдээгүй хэрнээ дажгүй шүү . Хангалттай сайн . Одоо бол үс зангидаад , тарни уншаад бүгдээр нь бөмбөгдсөн ч хийгээгүй л бол унана , Xийсэн л бол сэхнэ гэдгийг мэддэг болсон . Ер нь бол том болжээ . Мухар сүсэг гэж ярьдаг хэрнээ тулаад ирэхээр ихэнхи хүн л үүнд итгэж найддаг . Яг над шиг . Тэгээд үр дүн үнэхээр тэр шидийн гэмээр хэдэн үгнээс болж гарав уу . Шалгалтаа гэж . Сурж ч дуусдаггүй ,шалгуулж ч дуусдаггүй ертөнц юм аа . Шалгалт өгчихсөн гарууд хажуугаар сэтгэл уужуу алхахыг яана . Миний хөмсөг хоорондоо наалдах шахан нийлэхийг яана . Тээр одоо ч гэсэн нэг өгүүлбэр ч болтугай унших аа бодохгүй шал дэмий юм бичээд .
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments