Сайн сайн сайншөө
- сайн юмчаннн
- Jan 8, 2015
- 1 min read

би сайн уу гэж үү....
сайн сайн. Амьд мэнд арзайгаад л байжийгааа.
хаагуур юу хийгээд яваадийн гэж үү...
Амьдрал ахуй, сэтгэл зүрхнийхээ асуудлыг нэг тийш нь цэгцэлж янзлах гээд бас л үүргэвчээ үүрээд аялалд гарсан. Гэхдээ энэ удаад Монголдоо.
Нөгөө талаар надад өөрийнхөө тэвчээрийн утсыг хэр зузаан бэ гэдгийг шалгах нэг том шалгуур болсон байх. Блог гэгч зүйлд хэт их автаад энэ зүйлгүйгээр амьдарч, алхаж чадахаа байх тэр мөчид энэ зүйлээс хол хөндий би хэр удаан байж чадах бол тэвчих болуу гүү бол уу гэсэн бодол төрөөд тэгээд тэвчиж үзсэн.Маш их дэвшилт гарсан үнэнийг хэлэхэд компьютераа асаавуу гүү блог руу ордог байсан зуршил маань "өө нээрээ блогоо нэг эргэхийм байшт " гэж боддог болтлоо өөрчлөгддөг болсон гэхээр энэ их том дэвшил. За тэр хөгжил дэвшил ч яахуу.
Нам гүм байх хугацаандаа "зуун жилийн ганцаардал" гэдэг номыг уншиж дуусгалаа. Их л юм бодсон. Эхэндээ нэг л шунаж уншиж өгөхгүй байсан ч сүүл рүүгээ шунан дурлаад шөнө ч унтахгүй уншиж дуусгасан. "Ганцаардал" гэдэг хажууд нь хэн ч байхгүй дээ биш олон хүний дунд сэтгэлээрээ ганцаар байх юм байна гэж би бодсон. Гэхдээ тэр номны нэг давуу тал гэвэл.. (ааа давуу тал ууу ххаха) эротик хэсэг ихтэй. Тэр нь жаахан гоёвтор байсан ном уншаал нүүр улайгаал гээл үүү. хахаха
Нэг тиймэрхүү сонинтаййй
Recent Posts
See All... Хүнийг танихгүй шахуу хэн нэгнээс илүү хамгийн дотны хайртай хүмүүс нь зовоодог. Хамгийн өөдгүй хорон үгийг хэлж, хамгийн...
Comments