top of page

Өөө тэгэээлл..

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Oct 27, 2015
  • 1 min read

Updated: Feb 15, 2020


... Хүнийг танихгүй шахуу хэн нэгнээс илүү хамгийн дотны хайртай хүмүүс нь зовоодог. Хамгийн өөдгүй хорон үгийг хэлж, хамгийн хамаагүйгээр харьцдаг.. Хэрэггүй тунирхаж, бас үг хаялана... 

... Хүнийг огт мэдэхгүй гудамжны дээрэмчингээс ч илүү ойр дотных нь хүмүүс шархлуулдаг. Оновчгүй үгийг бодолгүй хэлчихээд огт юманд бодолгүй инээж л байдаг... Тэрийгээ "дотно болохоор" гэж тэмдэглэн цохоод "сонсмооргүй бол дуугүй байж болно" гээд дуугаа хурааж сүрдүүлдэг... 

... Дотно дотно гээд зөөлөн байдаг. Хайртай юм болохоороо хатуу үгийг нь ч  зүрхэндээ хадгалдаг... Уйлмаар гомдсон ч "үнэн" гэж итгээд уруулаа хаздаг...  Гэхдээ гүнрүүгээ шархалсаар л байдаг... Эмтэрсээр байдаг... "Миний төлөө л... " гэж өөрийгөө хуурчихаад өөрөөсөө өмөөрдөг.. Гэвч цөхөрсөөр л байдаг...

... Аргагүй л дээ. Хаа хамаагүй хэний ч үгнээс илүү хамгийн дотно хайртай хүнийхээ л үгэнд хүн гомддог юм.  Харааж зүхсэн өвгөнтийн архичинд чулуугаар шидүүллээ гээд уур буцална уу гэхээс уйлж гомдохгүй... Харин хайрлаад л байхад хачин янзаар харьцаад л байвал хашгичиж загнаагүй байсан ч эмтрэн өвдөнө...Харааж туугаагүй байсан ч шантран шархална...  

... Гэхдээ би боддог.  Хамгийн дотно хүнээс хайр амтагдсан үгнүүд л ирдэг. Хатуу ч бай зөөлөн ч бай шүүмжлэл ч бай.. сонсоход л хайр мэдрэгддэг үнэн үгнүүд... 


Recent Posts

See All
Загас ингэхэд...

Загас ингэхэд уйлдаг болов уу? Усанд уйлахаар ямар байдаг бол? Загас зүрхтэй л байх даа? Уйлж байхдаа зүрх нь шархлан өвддөг болов уу?...

 
 
 

Comments


bottom of page