Коооопяана
- Bolor Gnblg
- Dec 10, 2015
- 1 min read

Би кофенд дуртай. Хүмүүс шүдэнд муу, зүрхэнд муу гэж л байдаг юм. Гэхдээ эрүүл байх гэж амьдардаг уу, амьдрах гэж эрүүл байдаг уу мэтийн асуудлаас болоод аз жаргалтай амтаасаа татгалзаж чадашгүй нь ээ. (Жаахан хувиа бодсон хэрэг) Аягахан кофеноос өдөр эхэлж, сэтгэл тайвшрал, жаргалтай инээмсэглэл, сайхан амт, үнэр гээд л сайхан, гоё гэх тодотголтой олон зүйлийг мэдэрдэг юм аа. Кола уугаад кайф авдаг хүмүүс үүнийг мэднэ дээ. Гоё үнэр, сайхан амт, дотор ороод сүлэлдэж байгаа тэр мэдрэмж. Харьцуулашгүй, давтагдашгүй. Ер нь бол тайвшрал маягаар л их хэрэглэж байна дөө. Би кофены сүүний хөөсөнд дургүй, Ёотон,сүүнд ч нээх дуртай биш. Зүгээр л хав хар ямар ч элдэв зүйлгүй халуун американо хичнэээн сайхан гээчч...
Recent Posts
See All... Хүнийг танихгүй шахуу хэн нэгнээс илүү хамгийн дотны хайртай хүмүүс нь зовоодог. Хамгийн өөдгүй хорон үгийг хэлж, хамгийн...
Загас ингэхэд уйлдаг болов уу? Усанд уйлахаар ямар байдаг бол? Загас зүрхтэй л байх даа? Уйлж байхдаа зүрх нь шархлан өвддөг болов уу?...
Comments