Загас ингэхэд...
- Bolor Gnblg
- Oct 27, 2015
- 1 min read
Загас ингэхэд уйлдаг болов уу? Усанд уйлахаар ямар байдаг бол? Загас зүрхтэй л байх даа? Уйлж байхдаа зүрх нь шархлан өвддөг болов уу? Гар байхгүй болохоор амаа дарж, уйлах чимээгээ дотогш нь цуурайтуулж чаддаггүй л байх даа. Эсвэл усны урсгал түүний чимээг үгүй хийдэг юм болов уу? Шөнөжин уйлахад нүд нь бүлцийдэг болов уу? Нүдээ аньдаг гэл үү үгүй гэл үү? Уйлсаар байгаад унтчихаад, өглөө сэрэхдээ зовхи нь хүндрэн, зовиуртай цавчлахыг тэд мэдэрдэг болов уу? Загас уйлахгүй удахаараа уйлмаар санагддаг болов уу? Эсвэл ядаж ганцаардаж үзсэн болов уу? Эргэн тойронд нь сэлэх загаснууд худал хуурмаг, хиймэл юм шиг санагдаж, магадгүй ус нь бохирдож, амь тэмцэхэд юу мөрөөддөг бол? Ганцаархнаа уудам далайн гүнд шумбаад явчихсан гэж боддог болов уу? Ердөө ч үгүй юм болов уу? Загас ингэхэд уйлдаг болов уу? Үгүй гэвэл би загас болмоор байна...
Recent Posts
See All... Хүнийг танихгүй шахуу хэн нэгнээс илүү хамгийн дотны хайртай хүмүүс нь зовоодог. Хамгийн өөдгүй хорон үгийг хэлж, хамгийн...
Comments