Хугацаа дуусдаг болоод л...
- #howlongwilliloveyou
- Oct 2, 2015
- 2 min read
.... Энэ ч хуурамч, тэр ч хуурамч... Үнэн юм гэж алга ... Ингээд бухимдвал бухимдана. Уналтанд орвол орно. Гэхдээ одоо амьдралын зах зухыг ойлгодог болчихоод ч тэрүү амархан тайтгардаг болж...
... Үнэндээ бүх юм цаг хугацаатай. Хугацаа нь амархан дуусчихаж байгаа болоод л хуурамч санагдаж байгаа юм. Шохоорхол, дурлал... Бас нөхөрлөл... Итгэл... Хөөрч догдлох өдрүүд... Тэгээд хүрээлэх хүмүүс... Сайхан үгс гээд л... Хэзээ ч дуусахгүй юм шиг, хэдийд ч яг ийм байх юм шиг санагдаж байсан атлаа гэнэтхэн өөрчлөгдөөд, бага багаар хувирч эхлэхэд бид гунигт автаж "хуурамч л байждээ" гэж гаслан гангинана...
... Чи дэлхийд хамгийн алдартай амттай талхыг худалдан авсан гээд бодъё л доо. Идэхээ мартаад хугацаа нь өнгөрчихөж гээд нэмээд төсөөл... Гэнэт санаад гаргаад идтэл онцын амт алга. Чи тэгтлээ нэрд гарсан талх яагаад тийм амтгүй байгааг гайхна. Тэгээд "Хуурамч" амьтад гэж хэлэх байх... Магадгүй тэрийг шинэхэн гарсан дээр нь идсэн бол гарцаагүй хамгийн амттай байх байсан ч хугацаа нь дууссан учраас хуурамч нэр зүүчихнэ...
... Амьдрал магадгүй яг л ийм. Хэн нэгнийг, ямар нэг зүйлийг хуурамч гэж итгэл алдрахын оронд зүгээр л хугацаа нь болждээ гээд орхих хэрэгтэй юм шиг... Энэ хүртэл л надтай яваад дуусах анд байж л дээ, чааваас... Эсвэл энэ хүмүүс энэ хүртэл л намайг хүндэлж, хайрлах байсан юм байлгүй.. Эд нарын буруу биш ээ. Зүгээр л цаг хугацаа тэдэнд туйлбаргүй байдлаар оноогдчихож гэж бодно...
..Хэн нэгэн намайг хайрлаж, сэтгэл гаргахад би хэзээ ч үл тоож чадахгүй... Хэр чадахаараа эргээд хайрлахыг хичээдэг... /хайр дурлалын хайр биш юм/ хайр дурлал дээр ч бас байж болно л доо хаха/
Харин баахан жүжиглэж байгаад орхиод явдаг хүн байдаг л юм. Үүрдийнх гэж итгэсэн чинь үүлэн дээр хөвж явсан байж таардаг. Гэхдээ хугацаа нь амархан дуусахгүй, хуурамч биш хайр, нөхөрлөл хаа нэгтээ байгаа... гэж би боджэээн... итгэжээээн та нар ч бас итгээрэй
Recent Posts
See All... Хүнийг танихгүй шахуу хэн нэгнээс илүү хамгийн дотны хайртай хүмүүс нь зовоодог. Хамгийн өөдгүй хорон үгийг хэлж, хамгийн...
Comments