top of page

Бид тэнгэр шиг байдаг юм болов уу, тэнгэр бидэн шиг байдаг юм болов уу?

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Oct 13, 2015
  • 1 min read

Уйланхай юм болохоороо тэнгэр л уйлдаг биз. Тэнгэр нээрээ яагаад, яаж бороо цас оруулдын болоо...

Байгаль дэлхий болж бүткү гандаж гундаад санаанд нь таарку сэтгэлийг нь эмтрээгээд байхаар нь нулимсаа бороо цас болгон уйлж сэтгэлээ тайтгаруулж зэвхийрж харласан үүлсийг сэтгэлээсээ хөөж цэлмэдийн болуу...

Эсүүл хүн бидний сэтгэлд тааруулж дурлал дурсамж баяр гунигийг бороо цасан нулимсаараа баярлаж бас шаналж хуваалцдаг ч байж болох. Яг л хүн уйлж сэтгэлээ онгойлгодогтой адил ч юм шиг.

Шаналалдаа автсан хүн мэт хэдэн өдрөөр үргэлжлэн орох цас бороотой шаналантай тэнгэр, шартай хортой нэгэн шиг хэсэгхэн зуурын ширүүн аадар мөндөртэй агсам тэнгэр гээд л...

Аа бас галзуурсан зарим шиг аянга цахилгаантай аймар тэнгэр, тайвшраад нулимстай нүдээр инээмсэглэх бидэн шиг солонготой үзэсгэлэнтэй тэнгэр гээл... Бид тэнгэр шиг байдым болуу, тэнгэр бидэн шиг байдым болуу? Бодвоос бид л тэнгэр шиг юм.

Дээд тэнгэрээ шүтэж, хөх тэнгэртээ сүсгэлдэг тэнгэр заяат, тэнгэрийн үрс гэдэг нь үнэн ч юм болуу да.


Recent Posts

See All
Өөө тэгэээлл..

... Хүнийг танихгүй шахуу хэн нэгнээс илүү хамгийн дотны хайртай хүмүүс нь зовоодог. Хамгийн өөдгүй хорон үгийг хэлж, хамгийн...

 
 
 

Comentarios


bottom of page