Хэрэггүй хүмүүс
- Bolor Gnblg
- May 20, 2016
- 2 min read

Хаййяя манайхааан
Өнөөдрийн бичлэгт ер нь байнга л толгойд бодоггддог ядаргаатай бодлуудын нэг.
Ирээдүйн миний амьдралд өсвөр наснаас илүү тэнэг үе ирэхгүй байх гэж найдаж байна. Ямар ч удаан үргэлжилдэг юм. Толгойн дотор дөнгөж үүсч байгаа бодол, сайн, муу зан чанар минь сүүлдээ намайг зовоогоод ч байх шиг. Энэ үеэс илүү тэнэг үе ирэх юм бол би ямарчиг байсан жаахан ч гэсэн бэлтгэлтэй болсон байх. Сүүлийн үед болоод байгаа бүх замбараагүй юмс дундаас өөрийн гэсэн, өөртөө хэрэгтэй, чухал санагдсан бүх юмнуудаа бага багаар нүхийг нь багасган нэгэн шүүлтүүрээр шүүгээд хэрэггүй зүйлст үнэтэй цагаа үрэхээ больж байгаа. Шүүлтүүрлүүгээ харвал хэдхэн л юм үлдсэн байх юм. Гэхдээ би энэ бүхэндээ их дуртай. Өөрийнхөө бусадтай харьцаж байгаа харилцаан дундаас нэгэн сонин зүйл ажигласан юм. Бүх танилууд дунд минь мааш олон "хэрэггүй" хүмүүс байх юм. "Хэрэггүй" гэдэг нь байнга миний уурыг хүргэдэг, зовоодог хүмүүс биш зүгээр бидний хоорондын харилцаа ямар ч үнэ цэнэгүй, биднийг холбох ямар ч юм байхгүй тийм хүмүүс. Тэр хүмүүс нь ихэвчлэн тэс өөр сонирхолтой, тэс өөрөөр амьдралыг хардаг болон хоорондоо ерөөсөө хэл авалцаж юм ярьж чаддаггүй, онцлох ямар нэгэн сайн, муу тал байхгүй, сонирхол татах юу ч байхгүй, тэднийг зураглаад яг тийм гээд хэлчих зүйл байхгүй. Тэдний зан чанарыг нь бүгдэнг нь цуглуулах юм бол хоорондоо яг л адилхан. Тэдэнтэй танил байлаа гээд надад ямарч хэрэг байхгүй, инээд хөөр, кайф авах юм байхгүй ярьж байх явцад сонирхолтой зүйл ярьж байна гэсэн сэтгэгдэл төрөхгүй. Энэ бүхнийг энд ингээд тэр хэрэггүй хүмүүсээс авахуулаад хүн болгон уншиж болох газар бичих зориг надад байгаа ч, энэ бүхнийг хүн болгонд тус тусад нь :-миний амьдралийн цар хүрээ хэзээ ч хүрэхгүй тийм газарлуу арилаад өг.- гэж хэлэх зориг надад байхгүй. Тэд байхгүй байсан ч надад хамаагүй. Тэгэхдээ л тэдэнд шуудхан тэдний тухай өөрийн бодож байгаа зүйлээ хэлээд, амьдралынхаа замаас гаргачихаж чаддаггүй. Та нарт ч бас ийм тохиолдол байдаг уу?
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments