Яг одоо яамаар байна.
- my drama
- Jun 7, 2016
- 1 min read
Өнөөдөр яаааамааааар өдөр гээч...
Зуслангийн байшинд... гадаа саравчиндаа өөрийгөө дулаахан, зөөлхөн ноосон бүтээлгээр битүү ороочихсон... түшлэгтэй сандал дээр суугаад нааш цааш зөөлхөн хөдөлнө...
Уулын оройд манан татчихсан... борооны шиврэх нь тэнгэрээс өнгө өнгийн нарийхан ширхэгтэй утас газарт унаж байх шиг харагдахыг...
Гартаа нарийхан шилбэтэй хундганд халуун wine барьчихсан... нүд талимаарсан байдалтай ширтээд л...
Чихэнд toe-goodbye... сонсогдоод л... лаа ла ллааа лаллаа лааа лааааа лаааа лаа...
Хажууд жижигхэн зууханд модны чад чад хийн асах нь чимэг нэмээд л...
Ходоод халуу оргиж, хацар улаа бутраад л....
Яг одоо ийм л баймаар...
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments