top of page

Хорвоогийн бүх сайхан гатуу багш нартаа зориулав

  • нтр
  • Jun 14, 2016
  • 1 min read

Хаа нэг сургуульд хэцүү багш нар таардаг даа. Харахаас айдас хүрэм, хатуу чангаараа алдартай, айснаасаа болоод асуусан асуултанд нь ч хариулж чаддаггүй. Бусад хичээл дээр багш нар чинь хамгийн сайн нь гэж онцгойлдог бол тийм багш бараг хэзээ ч тэгэж хэлэхгүй. Хор шарыг чинь малтаж, муу муухай үгээр ч хэлж магадгүй.

Нэг кино үзээд тийм багш нарынхаа тухай бодлоо. Гэхдээ тийм багш нараасаа илүүг ойлгож авсан ч юм шиг. Айж хичээлээ хийсэн ч тэр мэрийж хийсэн хичээл, олж авсан мэдлэг илүү удаан тархинд хадгалагддаг ч юм шиг. Тэр хичээл дээрээ дараа нь онц гарчихвал бараг нисэхээр шахдагсан, хэхэ.

Амьдралд олон янзын хүмүүстэй таарах юм даа. Зарим хүмүүс урмаар тэтгэгддэг бол зарим нь хор шарандаа илүү хол явдаг.

Би хор шараа хайгаад олохгүй байна. Би тайван амьдрахыг хүсдэг, гэхдээ урд саад бэрхшээл гарах болгонд гомдоллох дуртайгаараа гомдоллодог ч, хэзээд давж гарахын төлөө хичээдэг . Хүссэн, хүсээгүй ч. Одоо бол би үнэхээр өөрийгөө төөрсөн хүн гэж бодож байна. Хүсч байгаа зүйлээ л хийж, тэрнийхээ сорилтыг л давмаар байна. Даан ч өдий болтол юмсыг сайн ялгаж салгаж чадахгүй л байна. Юу надад хэрэгтэй, юу надад хэрэггүйг, заримдаа сайн, муу хүмүүсийг ч ялгахгүй. Нас нь яваад, оюун санаа нь хөгждөггүй ээ. Үхэхийнхээ өмнө гэв гэнэт бүх юмыг ойлгох вий дээ хаха. (үнэнн көгшин хүн шиг ярьжийнуу айн)

...За юу хэлэх гээд байгаагаа өөрөө ч мэдэхээ байлаа. Авах зүйл байвал аваад, хаяхыг нь хаяна биз дээ.


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page