Хүний хүсч байсан хүсэл биелэх тэр мөчид юу бодогддог бол?
- Bolor Gnblg
- Jun 17, 2016
- 1 min read

Хүний хүсч байсан хүсэл биелэх тэр мөчид юу бодогддог бол?
Аз жаргал, баяр хөөр, сэтгэл ханамжийг мэдрээд л чухам байдаг байх даа. Миний лав дуу ч гарахаа больчихдог. Зүгээр л тэр цаг хугацааг түрхэн зуур зогсоохыг хүсдэг. Хэтэрхий нандин мөч шиг санагддаг.
Гэхдээ гэнэт гуниг дундуур нь ороод ирнэ. Яагаад тэгдэгийг би мэдэхгүй ээ. Хэтэрхий сайхан санагдахдаа, энэ мөчийг алдахаасаа, эсвэл дахиж мэдрэхгүй байх гэдгээсээ айдаг юм болов уу? Эсвэл гэнэт шоконд ороод бодож төсөөлж байсан хариу үйлдлээ хийж чаддаггүй. Эсвэл тэр сайхан зүйлээс аль хэдийнээ өө сэв олчихоод тэрэндээ цухалдаж суудаг юм болов уу?
Бүх зүйлийг төгс байлгах гэсэн оролдлого, төсөөлөлөөсөө болж өөрийгөө хэтэрхий их зовоогоод байдаг хүмүүс байдаг. Төгс зүйл гэж байдаггүйг мэдсээр байж. Бүх зүйлд шүүмжлэлттэй ханддаг чанар хүнийг ийм болгодог байх. Олдсон тэр аз жаргалын хором мөч бүрийг алдалгүй мэдрэхийн оронд, тэнэг юм бодож дахиад л өөрийгөө зовооно.
Гэхдээ төсөөлснөөс илүү сайхан зүйл гэж байдаг болохоор тэгдэг биз. Тийм үед бол ч, нээрээ...Энэ дэлхий дээр над шиг жаргалтай хүн байхгүй ээ, байхгүй нтр.
Хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэдэг. Гэвч дэвэн дэлхийн биелэшгүй, кино шиг мөрөөдлүүд бодож бодол санаагаа тэнгэрт нисгэж амьдарсаар зүгээр л энгийн сайхан зүйлээс сэтгэл ханамж авчихаж чадахаа больчихдог юм шиг. Тэгэхээр хааяа өөрийгөө газарт буулгаж амьдарч баймаар...Газарт буугаад ч сайхан юм харагдахгүй байвал одоо яадаг юм байгаа юм. Гэхдээ сайхан зүйл хаа сайгүй байдаг. Бид нар харахыг хүсдэг, үгүй эсэхээс л шалтгаалдаг байх.
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments