Өөрөөсөө цацруулах ХАЙРын урсгалаа УХААНаараа зөв залуурдаж, зөв хянаж явах...
- Bolor Gnblg
- Jun 27, 2016
- 1 min read

Амьдралд юу чухал вэ? Юун дээр тогтдог вэ? гэж хүн болгон хэзээ нэгэн цагт боддог байх, өөрөөсөө асуудаг байх..
Би л лав товчхон, энгийнээр хариулна. Хайр, ухаан хоёр дээр гэж.
Үгүй ээ, мөнгөн дээр биш. Эсвэл хэн нэгний энэ, энэ, энэ гэж тоочих олон зүйлс дээр ч биш. Ердөө л хайр, ухаан хоёр. Энэ л хангалттай. Яагаад гэвэл...
Хайр. Энэ хорвоод бидний хүн болж ирсний маань утга учир.. юу хүнд аз жаргалыг өгч чадах вэ? Хайр л гэж би хэлнэ. Ийм болохоор би хайрыг хүн болж мэндэлсний утга учир гэж боддог.
Өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө, бүр тухайн судалж, суралцаж буй зүйл, хийж буй зүйлээ хайрлаж, сэтгэлээ гаргаж байгаа хүн аз жаргалгүй байх нь ховор доо... Огт танихгүй хэн нэгнийг ч, орчин буй ертөнцөө бүхлээр нь хайрлаж үзэх...
Хүн төрөлхтөнд бусдад тусыг бүтээгээд, өөртөө аз жаргалыг бий болгодог ХАЙР гэдэг гайхамшиг ямар ерөөлөөр бий болоо вэ?
Юм бүхний үр хөврөл оюун санаанд бий болдог. Хүний үйлдэл бүр бодол ухаанаас л ундаргатай. Чи ухаантай байвал өөрийгөө захиран жолоодож, хэрэгтэй чадваруудыг эзэмшин, нөхцөл байдлыг зөв үнэлж, зөв шийдвэр гаргаж, зөв үйлдэл хийж чадна. Ухаантай байхад чи бас зөв зүйлийг хүснэ.
Ингэсэн тохиолдолд чиний хүссэн зүйл чинь биет баялаг, өндөр боловсрол, алдар нэр, хайр дурлал, оюуны бүтээл... юу байх нь хамаагүй чи түүндээ хүрч чадна.
Ухаантай хүн бас байгаа юмандаа сэтгэл хангалуун байхаа мэднэ. Ухаантай хүн асуудлыг дэвэргэж, өөртөө том зовлон болгохгүйгээр эрүүл ухаанаар шийдэж чадна.
Өөрөөсөө цацруулах ХАЙРын урсгалаа УХААНаараа зөв залуурдаж, зөв хянаж явах...
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments