Гэтэл амьдрал бол Муракамигийн бичдэг шиг бүгдийг ганцаараа туулахаас өөр аргагүй, гунигтай зүйл биш
- Bolor Gnblg
- Jan 2, 2014
- 2 min read

Зохиолууд дээр нийтлэг юм юу байдаг вэ, мөн яагаад уншигчдыг их татаад байна вэ гэдэг сонин.
Мураками бол ганцаардлын тухай маш сонирхолтой хэлбэрээр бичдэг зохиолч.
Мураками өөрөө ч их зожиг. Хүн амьтантай уулзах дургүй. Эхнэрийг нь тооцохгүй бол голдуу ганцаараа л байдаг. Ганцаараа гүйж, ганцаараа хоол хийж, ганцаараа хөгжим сонсч, ганцаараа зохиолоо бичих дуртай хүн гэж байгаа. Тийм болохоор зохиол бүтээлүүд дээр нь эргэн тойронд байгаа хүчин зүйлс, болж байгаа үйл явдал зэргээс хамаарч зайлшгүй ганцаараа байх шаардлагатай болж байгаа хүмүүсийн тухай л их гардаг. Тэгээд тийм хүмүүсийн уйтгартай гунигтай амьдралын хэв маягийг сонирхол татахуйц болгохын тулд бодит амьдрал дээр байх боломжгүй, ямар нэгэн ер бусын, учир нь олдохгүй, тайлагдашгүй хүчин зүйлийг зохиолдоо оруулж өгдөг.
Тэгээд дээр нь Мураками зохиолоо сонирхолтой болгохын тулд энгийн үгтэй, богинохон өгүүлбэрээр бичдэг, уншигчдыг уйдаахгүйн тулд үйл явдлынхаа дундуур гэнэтийн эргэлт их хийдэг, сексийн тухай дэлгэрэнгүй бичдэг. Нэг иймэрхүү нийтлэг хэв маяг бол байна.
Нөгөө талаасаа ганцаардал гэдэг юмыг хүн бүр мэдэрч үзсэн юм болохоороо өөртөө танил дасал юмныхаа тухай унших дуртай байдаг юм болов уу даа. Бас энэ нь уншигчид “Бусдаас өөр, цорын ганц хүн” мэтийн их бахархалтай сайхан сэтгэгдлийг төрүүлдэг гэж нэг хүн бичсэн байна лээ. Үнэхээр ч тийм байж болно. Хүн ер нь өөрт нь байдаг шинж чанар өөр хэн нэгэнд байна уу гэж хардаг хэрнээ бас өөрийгөө бусдаас өөр, ер бусын нэгэн байгаасай гэж боддог юм шиг байгаан.
Муракамигийн зохиолыг уншсан хүн хэсэгтээ л таагүй мэдрэмжтэй хоцордог. Зохиолын үйл явдал яаж өрнөхөөс үл хамаарч уншигчид нь жигтэйхэн ганцаардаж байгаа юм шиг санагдана. Мураками бол үүн дээр дөрөөлж, хүний ийм сэтгэгдэл хөдлөлийг улам дэвэргэж байгаал эцэс сүүлд нь “Ингэж амьдарч байхаар үхээч” гээд зохиолоо төгсгөж байгаа юм чинь. Гэтэл ийм зүйлийг зохиол хэвээр нь хүлээн авч, амьдрал ахуйдаа халгаахгүйгээр орхичиж чаддаг хүн байхад тэгж чадахгүй хүн ч бас бий. Нөгөө талаасаа Муракамийн бичлэгийн ур чадвар сайжрахын хэрээр фэнүүд нь зохиолыг нь өөртөө улам ойр дотноор хүлээж авна гэсэн үг шүү дээ.
Гэтэл амьдрал бол Муракамигийн бичдэг шиг бүгдийг ганцаараа туулахаас өөр аргагүй, гунигтай зүйл биш шүү дээ.
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments