top of page

худхуд

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Jul 5, 2016
  • 1 min read

Зүсэр бороо шаагисан тэр үдээш...Зөөлөн үнсэлт...гээд гааясийн ах нарын дуу байдаг даа :)

Орон дээрээ кино үзээд суух биш, хэн нэгэнтэй хөтлөлцөөд, бороонд нороод гүйх

Яг л орохгүй удаж удаж орж байгаа өнөөдрийнх шиг сайхан үнэртэй бороонд...

Бүх юмыг өөрийнхөө үзсэн киногоор сэтгэж, бүх зүйл л романтик, учрах хайр нь галзуу, шатсан байх юм шигээр мөрөөдөх юм . Гэтэл үнэхээр тийм байдаг эсэхийг мэдэх ч юм алга хаха. Бүхнийг цаг хугацаанд даатгаад, нэг л өдөр...гэж өөртөө шивнэнэ аая.(худлаа худлаа)

Ээлж дараа байдаг гэдэгт итгэнэ. Өөрийн мэдрэмж, тэрний мэдрэмж таарах тэр л зохицлыг, тэр л тэнцвэрийг хайна.

Хажуудаа харж байгаа хосуудын хайраас хайрыг, халамжийг, харыг, хэрүүлийг, хууралтыг, хол зайг, харамлалтыг, аз жаргалыг гээд л аль алинг нь олж харах юм. Заримдаа хайр шиг ойлгоход бэрх бодлого байхгүй юм шиг харагдана. Хүмүүс эрүүл ухаанаа алдчихсан ч юм шиг сонголт, шийдвэр, үйлдэл гаргахыг нь хараад улам ч толгой минь эргэнэ. Хөндлөнгөөс ажиглах, мэдрэх 2 шал өөр зүйл гэдгийг би мартаад байх шиг. Бүх л зүйлийг сэтгэлээ сонсож биш, толгойндоо найдан хийнэ. "Сэтгэл зүрхээ дага" гэдэг ном ч надад нөлөөлөөгүй бололтой.

Юу ч гэхэв дээ. Хааяа хайрыг хайрладаггүй хүмүүсийг хараад өмнөөс нь харамсдаг л юм. Хүн үргэлж л байхгүй зүйлээ хүсдэг нь жам ч юмуу.


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page