Питер Пэн синдром
- Bolor Gnblg
- Jan 6, 2017
- 2 min read
Том болохыг хүсдэггүй хүмүүс хүүхэд шиг аашилдаг, өөр дээрээ хариуцлага авахыг хүсдэггүй. Зарим нэгэн хүмүүс яагаад том болохыг хүсдэггүй вэ?
Джеймс Барригийн номны гол баатар Питер Пэн том болохыг хүсдэггүй байсан. Америкийн сэтгэл судлаач Дэн Кайли үүнийг Питер Пэн синдром гэж нэрлэжээ.
Питер Пэн синдром: хариуцлагагүй, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөггүй, хайрыг шаарддаг хэрнээ өөрөө хайрыг өгж чаддаггүй, сэтгэл дундуур байдлаа -уураар илэрхийлдэг, баяр баясгаланг- солиорлоор, урам хугарахыг гуниг болгож илэрхийлдэг.
Питер Пэн олон зүйл дээр ээжээсээ хамаардаг. Магадгүй тэр ээж нь илүү их анхаарал тавьдаг аав нь хүүхэддээ анхаарал тавьдаггүй тийм гэр бүлд өссөн байж болно.
Хариуцлагын айдас
Том болох нь – зөвхөн физиологийн талаасаа өсөхөө болих биш, мөн амьдрал үргэлж сонирхолтой үлгэртэй адил биш заримдаа гунигтай бөгөөд хичээл зүтгэлийг шаарддаг.
Ийм хүмүүс нь гэр бүлийнхээ бусад гишүүдээс хамааралтай байдаг, санхүүгийн тал дээр ч тэр. Тэгээд өөрөө өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хариуцлага үүрэхээс айдгаа дотроо нуудаг. Тэр хүн маш хүчтэй байж чадах болов ч Питер Пэн маягийн хүн бол аль болох л том болохыг хүсэхгүй бодит амьдралаас зугтаадаг. Тийм хүмүүсийг бас kidult гэж ч нэрлэдэг kid-хүүхэд adult-том хүн.
Том хүүхдүүд өөрсдийгөө хариуцлагагүй өсвөр насныхан шиг бие авч явдаг. Гэр бүлийн аж ахуйн асуудлыг ээж болон гэрийхэн нь шийдчихдэг юм чинь гээд аль болох л энэ хугацааг сунгахыг хүсэгчид юм.
Том болохыг хүсдэггүй хүмүүс нь ойрын хугацаанд нүүж суух төлөвлөгөө алга байна гэнэ. Орчин үеийн Питер Пэнүүд гэрлэхийг үргэлж хойш нь тавьдаг, ямар нэг шалтаг шалтгаан тоочиж ажилд орохыг ч хойшлуулдаг нь нөгөө л өөрөө хариуцлага хүлээхээс зайсхийх хүсэл нь юм. Зарим эмэгэтйчүүд нь болохлээр хүнтэй сууж тэжээлгэхээ боддог. Хүүхэд сайн дураараа тийм болж өсдөггүй, хажууд нь ямар нэгэн хүний үлгэр дууриалал байж энэ бүхнийг хийхгүйгээр амьдарж болно гэж боддог болж өсдөг. Нэг бол эхнэрийнхээ хүзүүнд зүүгдэж эхнэрээ ээж шигээ хардаг хүмүүс болдог. Энэ нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй ийм хүмүүс нийгэмд олон байгаа.
Манайд орчин үед эцэг эх нь хүүхдээ бие даах байдлаас хөндийрүүлж, үргэлж урдуур нь орж бүхнийг нь хийснээр хүүхдүүд нь том болоод хүнд хэцүү үе тулгарахад яахаа мэдэхгүй байдалд ордог. Үргэлж дэргэд нь байхгүй учир аль болох хүүхдийг багаас нь хариуцлага гэдгийг ойлгуулж бие даасан байдалтай өсгөх хэрэгтэй.
Яах хэрэгтэй вэ?
Нуугдахаа болих.
Эхний ээлжинд өөрийгөө хуурах хэрэггүй : бодитоор амьдрал руу харж, жаахан л хэцүү асуудал тулгарахад хүүхдийн ертөнц рүүгээ зугатахгүй байх. Тулгарсан асуудлыг урт удаан хайрцаг руу хийж хойш нь тавилгүйгээр шийдэх.
Өөрийнхөө хүчийг үнэлэх.
2 эгнээ жагсаалт гаргаад 1 талд нь хариуцлагыг өөртөө авахаас айлгүй хийсэн бүхнээ, нөгөө хэсэгт нь хийхээсээ айдаг зүйлсээ бич. Энэ 2-ыг харьцуулж үзсэнээр та алийг хийхэд танд хялбар аль нь хүнд санагдаж байгааг харьцуулж харж болно. Энэ харьцуулалт тийм хүмүүсийг хайрцагнаас гаргаж чадна.
Хийж эхлэх.
Боломжтой цаг хугацааг битгий хүлээ, яг одоо эхэл. Айдсаа давж том хүн болохоо яг одооноос эхлээрэй.
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comentarios