fuckdup
- Bolor Gnblg
- Feb 21, 2017
- 1 min read

Нүдээ нээгээд харлаа...
Цонхны цаана үүлтэй дүнсгэр тэнгэр, үүр хаяарах хөхөвтөр туяа...
Энд тэнд ганц нэг ассан гэрэлтэй цонх... машины чимээ... хотын амьдралын нэгэн өглөө....
Цаг 6.45 ... Өнөөдөр юу хийх талаараа бодлоо... Бодогдох зүйл нэгээхэн ч алга.
Нэгэн хэвийн үргэлжлэх энэ хэвшмэл байдал, хэзээ нь яагаад зорилго нь мөхсөнийг бүү мэд. Өөрийн төлөө хийж байсан бүхэн минь нэг л явцгүй болоод гацчихсан ч юм шиг. Үүнээс илүүгээр амьдарч чадахгүй ингээд болоо гэсэн шиг юм юм нь чөдөрлөж хязгаарлачихсан аятай.
Сэрүүлэг дуугарч бодол сарниулав.. Дэнтэр тунтар гэсээр өглөөний цай уусан болоод шүд амаа угаахчаа аядаад гадагш гарлаа. Гадаах байдал миний дотор шиг нэг л уйтгартай. Яарч бээрсэн 10 жилийн хүүхдүүд... Бас л над шиг нойрмог хам хум өмссөн хувцас, үс боолт...Болжмор даараад жиргэхээ ч больчихож, нар уулын цаана нойрмоглон, цухуйх шинж ч алга... Алхсаар автобуснаасаа хоцорчлоо. Бугуйн цаг минь анх удаа зогсож, 2 минут гацааский болсон болтой. Зам дээрх заяаны хань шиг зам даган сажилав. Псийгээ асаан, шалгах бүхий л зүйлээ шалгалаа. Шинэ содон зүйл нэгээхэн ч алга. Дотор байгаа бүхнээ хэн нэгэнд яриад, өнөөдрөөс өөрөөр шинэ зүйлд зорилго болгоод хаа нэгтэй хэл сураггүй таг чиг амар жимэр алга болчихмоор... Би уул нь ийм хүн биш л дээ. Эрч хүчтэй энерги цацруулсан, хэн хүнд инээд бэлэглэсэн, бүх юманд сэтгэлээрээ ханддаг нэгэн.
Гэтэл өнөөдөр нэг л биш ээ. Өнгөрсөн амьдралаа чаддаггүймаа гэхэд одоох байгаа байдал, бүхий л зүйлийг апдэйт хиймээр санагдах юм. Надад хэдэн найз байдаг вэ? Мааш олон. Бас маш олон хамт олон. Гэтэл бүхнийг шинээр инсталл хийх хүсэл яагаад төрнө вэ? .... Энэ хэвээр нэгэн хэвийн амьдраад байж болох хэдий ч би ийм баймааргүй байна. Би өөрөөр, тэс өөрөөр баймаар байна.
Зохиосиймөө гэхдэээ
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
コメント