Хүний хүсэл гэдэг үг авдаггүй хүүхэд шиг л юм.
- Bolor Gnblg
- May 1, 2018
- 2 min read
4 сар ч илт дулаараад сайхан сар байлаа шүү. Бас дур хүрвэл бороо ороод л, дургүй хүрвэл цас болж ороод л.
Хэдэн сар бороо харахгүй байж байгаад харахаар сайхан санагдана. Борооноос залхсаны дараа цас харах сайхан санагдана. Хүн ер нь уйдамхай ч амьтан юмуу ? Магадгүй 1 улиралтай байсан бол тэгэж сүйд болохгүй биз. Дэргэд нь байсан жаргалыг явсных нь дараа үгүйлдэг шиг, ирснийх нь дараа хэр их санаснаа ухаардаг шиг...бороо, цас яг л тийм. Гэхдээ цас, бороо хэдэн сарын дараа буцаад ирэх нь тодорхой... харин зарим нэг зүйлс буцаж ирдэггүй.
Итгэж, бодож, санаж, биширч явсан зүйлс хоосон байсныг мэдэхэд итгэл, найдвар ямар хэрэгтэй юм гэж бодно. Юу ч үүрдийнх бус юм шиг.
- Хамгийн сайхан хайрын тухай бичээд байдаг алдартай зохиолч маань эхнэрээсээ салсан байх юм. Өөрийнхөө мэдэрсэн тэр сайхан хайраа бусад хүмүүст мэдрүүлэхийг, насан туршийн хайр гэж байдаг гэдгийг харуулахыг хүсдэг байх гэж боддог байлаа. Зохиолуудыг нь ч биширдэг байсан. Гэтэл магадгүй зүгээр л төсөөлөл нь ч байсан юмуу.. мэдэхгүй юм даа.
- Олноороо бишрээд магтаад байдаг Монгол дуучин эхнэрээ зоддог л гэх...
Хэлж ярьж байгаа зүйлд итгэх амархан. Үйлдэл гэхдээ үнэн байдгийг ойлгох шиг. Мөн чанарыг нь ганц үйлдлээр тодорхойлох өрөөсгөл гэх л байх. Гэхдээ ганц үйлдэл заримдаа хангалттай байдаг. Тэгээд ер нь хүнд хэтэрхий итгээд дэмий байдаг, бишрэн шүтээд ч дэмий байх.
Хоосон зүйл дээр дахин яаж итгэл ургуулдаг юм бол? Хүн итгэл, найдваргүйгээр цааш амьдарч чадахгүй биз дээ?
Хүн итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Үгийг нь сонсож 360 эргүүлэгдчихээд үйлдлийг нь үгүйсгэхийг хүсдэг. Зүгээр л өнгөн далдлалт байсныг мэдэхийг хүсдэггүй. Уучлаарай гэдэг үгийг хүлээж авахдаа өөрчлөгдөнө гэж найдаж уучилдаг. Хүнийг уучилна гэдэг амаргүй, хүн болгоны хийж чаддаг ч зүйл биш. Уучиллаа гэчихээд хэзээ нэг өдөр түүнийгээ дахин сөхөж ярина. Үнэндээ уучлаагүй л гэсэн үг. Хүн өөрчлөгдөнө гэдэг ч амаргүй. Үнэхээр их харилцах хүч байж л хүн өөрчлөгддөг байх. Алдаагаа ойлгож, ухамсарлаад, өөрийгөө өөрчилдөг хүмүүс хэр олон байдаг бол? Хүнийг гижигдээд байхад инээхгүй байхыг хичээх?
Хүн өөрөө хүсвэл хийж чадахгүй зүйл гэж байдаггүй гэдэгт би итгэдэг. Хэр их хүсэж байна гэдэгт өргөлт оршино. Хүсэхгүй байгаа хүн яаж ч өөрчлөгдөх билээ дээ. Хүн өөрийнхөө төлөө, бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө муу зүйлийг засаж чаддаг байгаасай. Эсвэл зүгээр тавиад явуулчихдаг, хүнийг мууруугаа шингээхгүй байх ухаан байх хэрэгтэй ч юм шиг.
Анхнаасаа хүий сайнтай нөхөрлөвөл итгэл, итгэлээрээ л үлдэх байх. Сайн хүмүүжилтэй, хүнийг ойлгож хүндэлдэг, хүнийг хайрлаж чаддаг хүн л хүний сайн нь байдаг байх гэж бодож сууна. Хэзээ нэг өдөр хөөрхөн хүүхдүүдтэй болохоороо ийм хүн болгож өсгөнө л гэж мөрөөдөж сууна. Хүүхэд гэхээр ойрхон сонсогддог байлаа. Одоо бол хол сонсогдож байна даа.
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Commentaires