Хэрэгтэй эморолт/хэрэггүй эморолт?
- Bolor Gnblg
- Jan 30, 2019
- 2 min read

Блогтоо салхи оруулаагүй 3 сар болжээ.. юу ч гэсэн та нар сайн уу? Миний хувьд 3 сарын хугацаанд их л юм болж өнгөрлөө. Ингэж юм бичдэгээ бүр больчихдог ч юм билүү гэж бодоод огт бичихгүй байсан. Тэгсэн чинь эморонгуутаа ийшээгээ л яваад ороод ирэх юм. Заза ямартай ч өнөөдрийн сэдэв ЭМОРОЛТ. Заримдаа шилжилтийн нас над дээр иййм удаан явагдаад байна уу, эсвэл би өөрөө шилжилтийн насан дээрээ гацчихвуу гэж бодхиййм. Их эморноо.. гэхдээ хэрэгтэй эморолт.
Та нар яаж эмордог вэ? гунигийн дуу сонсож кинун дээр гардаг шиг гунигтай царайлж,цонхоор харж орондоо бүгдэг үү? кк би бол нийгмээс өөрийгөө тусгаарламаар санагддаг. Бүх сошиал аккаунтуудаа хааж хэнтэй ч ярьмааргүй санагддаг. Гэхдээ тийм дийп дарк биш л дээ. Зүгээр л хүрээлэн буй орчин тойрны хүмүүсээсээ холдмоор /гэр бүлээс бусад/ байдаг юм. Эсвэл магадгүй намайг гомдоож эморуулж байгаа тэр хүмүүсээс..
гэхдээ дандаа тэгэж хүнээс хамаарж эморно гэж байхгүй заримдаа өөрийн хийсэн буруу үйлдлүүддээ гутарч эморно ..
Одоо яг тэр эмордог үе дээрээ ирчихсэн хамаг юмаа хаачихсан суууужийн. Ер нь энэ сошиал бүхнээс холдхоор цаг зав их гарж өөрийгөө хөгжүүлэх дээр анхаараад дажгүй л байдаг юм.. тийм болохоор энэ нийтлэлийг хэрэгтэй эморолт гэж гарчиглалаа.
Хийх юм их байна, унших ном их байна, ухаарах зүйлүүд ч их байна тэд нартаа зав гаргаад ирэхээр эморч байсан гэдэгээ ч мартаад илүү better болчихсон байдаг. Хэдий ингэж эмордог ч би ер нь их positive хүн юмшүдэ. Энэ их эморолтоос алхам тутамдаа ойлгож ухаарч явдаг болохоор эморохдоо бас хааяа дуртай гэж мэгээд.... одоо жаахан актийв байхгүй бол арай л урсгалаараа хөвөөд байх шиг ээ.. энэ удаагийн эморолтоос юу ойлгож ухаарах бол доо тэрийгээ дараагийн нийтлэл дээр оруулна аа.. одоо ер нь нийтлэл оруулаад л байх юм шиг байна хэрэгтэй хэрэггүй хүнтэй харьцаж хэрэгтэй хэрэггүй news feed scrollдож сууснаас энчээ ингээл олон долоон юмаа яриад байж байсан нь дээр биз :P
cya soon <3
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments