Thursday weather
- Bolor Gnblg
- Feb 21, 2019
- 2 min read
Updated: Dec 11, 2020
4дэхь өдөр. Миний хамгийн их хичээлтэй бас хамгийн их өлсдөг өдөр :P Хоол идэх завсар зайгүй,шахуу хичээлээ сонгосон болохоор тэр. За тэр ч яахав.. Ямар азаар өнөөдөр энэ цаг дээр цонхловоо. Тэгээгүйсэн бол би ингээд бичээд суухгүй л байх байсан.
Яасан бэ гэхлээр англи хэлний Ариун-санаа багш маань хичээл орохгүй гэдгээ зарлахтай зэрэгцэн хооол маш их хоол бодон сургуулиасаа гараад веган хоолны газруудаар оровоо.
Бурхан минь энэ хотод эрт нээгээд намайг хооллочих газар алга аа. Хаалттай хаалга мөргөсөөр залхсан би цаг давчуу учир веган хоолоо болин ямар ч хамаагүй юм идийдөө гээд орох дуртай Nestcafe-руугаа нээсэн боловуу гэсэн бодол тээсээр алхлаа. Бинго! нээлттэй байна штээ бараг л уананана алив үнсий гээд л орсон байдаг байгаа кк. Хамгийн эхний үйлчлүүлэгч. Цаг 09:34. Орж ирээд даарсандаа чичрэн хоол гарах уу ? гэж асуухад тогооч маань ажилтай байгаа,удна даа гэх итгэлгүй, санаа нь зовсон хоолойгоор хэлэх зөөгч охин. За за би ерөөсөөөөө л өнөөдөр хоол идэх заяагүй юм байна тур гээдгаам байлгүй. Тэгвэл би цай ууна аа. Халуун жимстэй цай ууж хичээлээ уншаад хоолгүй гэдэгтэйгээ эвлэрсэн ч сэтгэлээр унахгүй гоё юм бодоод гоё амьдарна аа
Хичээл уншиж байх хооронд, ус буцлахтай зэрэгцэн 2 дахь үйлчлүүлэгч. Цаг 09:45.
1 американо 1 латте авж явахаар. Зөөгч охин ус буцалгагчруу хурдан буцлаасай гэсэн харцаар ширтэж байлаа. Эхлээд захиалгын кофе, дараа нь миний хоолыг орлох жимстэй цай. 5-6 минут. Ус буцлан охин кофегоо найруулан авж явах аяганд хийхэдддд 'өө болилдөөө ваая хар өглөө уурлах 2 кофений эзэн аниааа минь ээ ?
Аяганых нь таг аяганаасаа жижиг байх ажээ.. -Энийг чинь би шууд ингээд асгах юм байна! энэ мэнийгээ солиоч! гэх ууртай аниа.
Зөөгч охины өдрийг тэр чигээр нь бусниулсан л байх. Миний өглөөг хэн нэгэн тэгж эхлүүлсэн бол бүтэн өдөржингөө л хиймаргүй хямарч явах байсан биз.
"Ингэж үйлчилдэггүй юм гэсээр кофений эзэн кофенуудаа аван сая л нэг юм гарч одов. Зөөгч охин маань жаахан урвайсаар миний хоол орлох цайг маань хийж авчирлаа. Манго жимсний цай. Үнэр нь зуныг, шар өнгийг санагдууулжжжж... өө энэ юу вэ..цайн дотор маань үс орчхож.. зөөгч охины харш өдөр нь өнөөдөр буюу Пүрэв гараг бололтой. Гэхдээ би юу ч хэлэхийг хүссэнгүй ээ. Хангалттай загнуулаад зогсож байгаа хүнийг яаж дахиж хэмхлэх билээ дээ.. өөрийнхөө усны савруу хийж аваад л баярлалаа гэээл гарчихсөөн. Зарим нь мөнгөө төлж байж юун мангар юм гэж бодож магадгүй л дээ.. гэхдээ хааяа хүмүүс жижигхээн юман дээр сэтгэл гаргаж хүн шиг байвал үнэхээр гоё санагддаг юмөө. Энэ хүртэл уншсанд баярлалаа
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments