Хэт их бодохоо болих нь
- Bolor Gnblg
- Nov 16, 2020
- 1 min read
Updated: Dec 11, 2020

Тухайн хором бидэнд дахин олдохгүй. Тэрхэн үедээ л та зөв алхам хийх байсан. Гэхдээ бүгд ард хоцорсон, “тэгдэг байж” хэмээн өөрийгөө яллахаа болих хэрэгтэй юм шиг санагддаг. Цаашаагаа, урагшаагаа л харах хэрэгтэй. Өөрийгөө уучилж, буруутгахаа болих хэрэгтэй. Нөхцөл байдлыг өөрчилж болох байж хэмээн ургуулан, хийсвэрлэн хэт их бодохоо зогсоохгүй бол та өнгөрсөндөө амьдрагч болж, одоо танд байгаа хором, мөчөө амсаж чадахгүй.
Бид бүгд л амьдралынхаа тодорхой мөчлөгт буруу алхам хийж, алддаг. Харин түүнээсээ суралцаад, дахин түүний гаргахгүй байж, өөрийгөө зовоохгүй байх чухал. Яагаад гэвэл үр дагавар нь, өвдөлт нь ямар байдгийг та мэднэ шүү дээ.
Хичнээн их бодлоо гээд та улам л өөрийгөө зовоохоос, цаг хугацааг эргүүлж чадахгүй. Иймд хэт их бодоод байлгүй, өөрийгөө тайван байлга. Энэ нь өөрийгөө хайрлаж буй хэрэг шүү дээ. Хэт их юу ч битгий бод. Одоо байгаа цагаа хайрла
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments