top of page

Gorls gorls

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Apr 8, 2020
  • 1 min read

Updated: Dec 11, 2020


… Охид ер нь жаахан давруу шүү. Дэндүү дураараа аашилж, эр хүн гэхээр л хүчтэй байх ёстой юм шиг цохиж, базлаад л. Тэр гарынх нь чангийг ээ… Тэгээд тэсээд байхаар давраад л байна. Тэсрээд уурлахаар өөдөөс давж уурлаад… Хүндлэл газраар нэг хагарч унатал хүйтэн үг хэлээд…. Тэгчихээд “уурлахгүй зүгээр л хэлж болно шүү дээ” гэж гомдоллоно. Үнэндээ зүгээр хэлээд тоогоогүй л биз дээ.

… Чатлаж байгаад гялс 00 орчихоод ирье гэхээр “Юуг нь хэлдэг юм, орооч дээ” л гэнэ. Яг тэгээд босоод явчихсан бол “Ядаж 00 орлоо ч гээд биччихэж болдоггүй юм уу” л гэх байсан даа.. Би мэдэж байна.


… Үгүй тэгээд хэрэлдчихээд уучлалт гуйгаад очхоор усан нүдлээд өөдөөс бөөн гомдол урсгана. Бөөн тайлбар, шийдэл хүсээд яагаад ингэсэн тэгсэн гээд дахиад л эхэлнэ… Тэгээд дуугүй байж байгаад тайвшираг гээд орхихоор бас л бөөн гомдол, гуньж туниад… Эвлэрээд арай гээд нэг ярихаар “ Чи зүгээр л уучлаарай гээд хэлчихсэн бол би инээгээд л бүхнийг мартчих байсан. Юу ч хэлэхгүй гүрийгээд байсанд чинь л гомдчихлоо” гэж хэлнэ….


Ерөөсөө л охидууд төрөлхийн ийм юм биш үү. Тэдэнд дандаа л 2 боломж, 2 сонголт, 2 хариулт байдаг. Алийг нь ч өөрийнхөө талд зөвтгөж бодохдоо гарамгай, сурамгай… Охидууд нь ер нь жаахан давруу давруу. Хааяадаа нэг ойлгуулах юмаа ойлгуулж байхгүй бол…

Гэхдээ уур уцаар бол бүхнийг шийдэхгүй… Хичнээн чиний зөв ч уурласан л бол чиний буруу болно.. Бие биенээ хүндлэх сэтгэлийг нэг л алдвал эргэж нөхөгдөхгүй болохоор яаж ч алалцаж, талалцаж үзэн ядалцаж, хайрлалцсан ч хүндлэлийг л алдаж болохгүй юм шүү. Хэдий би тэдгээр давруу охидын нэг ч гэлээ давруугаа мэддэг ээ кк.

 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page