top of page

сэнө bayrtai

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Jan 20, 2021
  • 2 min read



Hi манайхаа гэсс

social хаягуудаа хаагаад 7 хоног болжээ. Хэзээ ч ийм сайн байж үзсэнгүй. Маш олон дүгнэлт хийж юунд ач холбогдол өгөх өгөхгүйгээ ялгаж салгаж ухаарч ойлгож байна дөнгөж одоо л лол. Номын тавиур дээрх хэдэн номнуудаа ээлжилж уншсаар л байгаа. Зарим номнуудаа бараг цээжилчихсэн. Онлайнаар хэдэн ном бас захиалсан. Номноос үнэхээр их юм ойлгож авч байгаа яахав номон дээр бичигдсэн бүх зүйл үнэн байдаггүй ч миний уншиж байгаа номнууд сэтгэл санаатай минь бууз салат шиг л таарч байгаа. Найзтайгаа яриад сууж байгаам шиг тийм нэг мэдрэмж. Хариултыг нь олохгүй байсан асуултуудын хариулт бүгд л номон дотор л байх юм. Би сэтгэл гутралд орохдоо хэнтэй ч ярилцдаггүй ярьдаггүй уулздаггүй сул талтай жаахан мангар :)) ер нь хүмүүс хүнтэй ярилцаж байх хэрэгтэй л гэдэг ч надад харин эсэргээрээ хэнтэй ч ярихгүй байх нь намайг тайван болгож илүү хурдан тэнхэрхэд тусладаг гэхүүдээ.

Өдөрт гэрийхэнтэйгээ хэдэн үг л сольж байна ,ер нь бүх юм таалагдаад тайван af бгаа гэрээсээ сар гарахгүй гээд бодчихсон, бодсноор болохнуу яахнуу бас мэдэхгүйлдээ. 7 хоног халуун ногоо,газтай ундаа,чихэр жиклад ямар нэгэн биед хэрэггүй юм идэж уугаагүй ер нь л бүх талаараа л детокс хийж байна хичээгээгүй хичээлт ч юм шиг. Бүтэн биений шинжилгээ өгсөн чинь биений минь бараг 50% нь л эрүүл юмуу хаашаа юм үнэхээр яалт ч үгүй эрүүл мэнддээ анхаархаар болчихсон байсан. Одоо бие өвдхөд өвдөлтнөөс нь биш ээж аавыгаа санаа зовохвий гэдгээс л айдаг болчихсон байна лээ. Тийм болохоор биеэ сайн тордох хэрэгтэй энэ миний үүрэг. Өмнө нь олон зүйлд сатаараад яг тархиндаа орж ирсэн мэдээлэл асуудлуудыг шийдхээс зугтаж явсаар байгаад нөгөө хэд нь бүр тархиндаа багтхааргүй болчихсон байсныг сая л мэдэж байгаам чинь. Одоо тэгээд бодит байдалтайгаа эвлрээд бүгдийг нь нэг нэгээр нь шүүгээд зутгахгүйгээр хүлээж авч байгаа. Заза чүссс илүү их сэтгэлийн тэнхээтэй эргээд уулзхын төлөөө гэссс


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page