top of page

Сэтгэлийг чинь судлаяяя.

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Nov 21, 2020
  • 2 min read

Сэтгэл судлал манай монголд хөгжиж байгаа блаблабла гээд ч яахав. Судлаад судлаад миний нас ч хүрэхгүй. Зүгээр л хэдүүлээ сэтгэл судлалаас ямххан ямххан юм мэдэж авбал яажийна?

Энэ удаад хүний төрөлхийн зан чанарын талаар мэдэж авцгаая...

Үндсэндээ 4 төрлийн "төрөлхийн" зан чанар байдаг гэж үздэг.

1. Холерик - ёстой хорчин нөхдүүд гэж эднийг л хэлнэ дээ. Хор шар гэж дээд цэгтээ тулсан ер нь яавал ч яачина, хэг ёг гэсэн нөхдүүд. Хажуугаар нь мөрлөөд гарлаа л бол эргүүлээд эрүүний шанаа өгөх хүмүүс гэжуга.

2. Сангвиник - за цэвэр сангвиник нөхдүүд бол залхтал юм ярина даа. 2, 3 цаг тасралтгүй ярих чадвартай . Хажууд нь байгаа хүний чих шуугиж толгой өвдтөл эг маг инээж элдвийг ярих л хүн /түмэн булчирхайгаа тооцох нь энүүхэнд/ А тийн бас ийм хүн хаана л бол хаана, хэнүүс л бол хэнүүстэй хамт байсан шоу зб эдрийг бол дор нь зохицуулчих чадвартай шүү.

3. Флегматик - ерөнхийдөө тайвандуу бас их нухацтай хүмүүс. Хүмүүстэй эв эеийг хичээдэг, дотроо тунгаан боддог. Ийм эхнэртэй болуул үглэж яншихгүй, олон таван үггүй, юмны утга учрыг хүнээр хэлүүлэлтгүй сайн ойлгож байдаг. Даан ч нэг гэм нь бодлоо хэлдэггүй. Энэ л асуудал нь болж байгаа юм.

4. Меланхолик - за энийг мэлэнхойлог гэж онигоо болов доо ккк. Юм хэлээд байхад тэнэг юм шиг ангайгаад ч байгаам шиг, бодоод ч байгаам шиг царайтай нөхдүүд. Үнэндээ тэдний толгой нь олгой биш харин толгойд нь бүхэл бүтэн өөр ертөнц оршиж байдагт л учир нь байгаа юм. Яагаав нөгөө дэлхийд нэрээ үлдээсэн алдартнууд чинь худалч хүнд бүгдээрээ л меланхолик нөхдүүд байсым шүү дээ. Тиймдээ ч тэд ихийг бүтээж чадсан байх л даа.

За дээрхүүд бол ерөнхийдөө "цэвэр цусны" нөхдүүд. Ийм хүмүүс тийм ч олон биш. Харин Хэрмони шиг холилдсон хүмүүс ихэнх нь байдаг. Тэгэхээр дээрх зан чанарууд хамтдаа нэгэн биед оршвой гэсэн үг.

Ер нь бол монголчуудыг флегматик нөхдүүд гэдэг. Нилээн дотогшоо, бодлоо хэлдэггүй. Харин архи уухаараа Холерик зан гаргаж агсрана, Сангвиник зан гаргаж дарвалзана, Меланхолик зан гаргаж уйлж унжина.

Зааза зан чанаруудын хоршсон хэлбэрийг бичих гэтэл залхуу ч хүрчлээ. Уг нь их хөгжилтэй зүйл их бий. Гэхдээ дараа үргэлжлүүлье.

 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page